top of page

Програм хангамж

Интернет байнга ашигладаг хүмүүст зайлшгүй байх ёстой программ бол IDM буюу internet download manager юм. Уг программыг ашиглахад хялбар дээр нь шаардлагатай программ, дуу, дүрсээ илүү хурдан татаж болдог онцлогтой аж.

Программаа энд дарж татаараай.

Хэрэглэгч та бүхэндээ зориулаад бидний сайн мэдэх K-Lite Codec Pack-ын 2012 оны 12-р сарын 28-ний өдөр гарсан хамгийн сүүлийн үеийн 9.65 FULL хувилбарыг та бүхэнд хүргэж байна. Уг программ нь танд байгаа ямар нэг танигдахгүй эсвэл интернэтээс татаж авсан үзэж болохгүй байгаа мультимедиа (аудио, видео) төрлийн бүхий л форматууд болон бүх төрлийн кинонуудыг тань ямар ч асуудалгүй буюу 99%-ийн найдвартай ажиллуулж гаргаж чадах программ юм.

Програмаа энд дарж татаж аваарай

Гэрэл зургийн дижитал цомог бэлтгэхэд тань тус хүргэх "Magix PhotoStory on DVD Deluxe" нэртэй энэхүү программыг ашиглан аппарат, камер, ухаалаг гар утсан дээрх зураг болон бичлэгээ маш хялбархнаар гайхалтай кино хэлбэрт оруулаад зурагт, гар утас эсвэл интернэтэд оруулж, үзэх боломжтой юм.
Мөн өөрийн бүтээсэн гэрэл зураг, бичлэгнээс бүрдсэн энэхүү дижитал цомогтоо текст бичиж оруулахын зэрэгцээ дуртай хөгжмөө эгшиглүүлэн сэтгэл хөдлөм эффектүүдийг нэмж болох учир таны бүтээсэн дижитал цомог бүр ч сүрлэг, тансаг болох нь гарцаагүй юм. Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө улиран одсон цаг хугацааны гэрч болон үлдсэн гэрэл зураг, бичлэгнүүдээ сэтгэл хөдлөм хөгжмийн ая, аялгууны хамт нэгэн дор тухлан үзэх гайхалтай цаг мөчийг бий болгоход тань амжилт хүсье.


Татаж авах
Part1
Part2

Нийт хэрэглэгчид, тэр дундаасаа PHOTOSHOP дээр ажиллагсаддаа зориулаад Adobe -аас эрхлэн гаргадаг Photoshop программын хамгийн сүүлийн хувилбар болох Adobe Photoshop CS6 -г хүргэж байна. CS5 -аасаа эрс өөрчлөгдсөн бөгөөд илүү их дизайн сайтай болж, нэмэлтүүд нэмэгдэж, мөн том том өөрчлөлтүүд оржээ. Мөн энэ хувилбар нь Portable буюу зөөврийн хувилбар тул суулгах шаардлагагүй зүгээр ажиллуулахад л хангалттай. За юу хүлээгээв татаж аваад ажиллаад л үз.

Татаж аваад задлаад дотор нь байгаа "Adobe Photoshop CS6.exe" -г ажиллуулаарай. Windows 7 эсвэл Vista бол Run As Administrator -оор ажиллуулна уу.

Програмаа энд дарж татаж аваарай

Үр хүүхэдтэй хүн бүрийн хувьд хүүхдийн боловсрол чухлаар тавигддаг асуудлуудын нэг байдаг. Хүн бүр л үр хүүхдээ эрдэм номтой, боловсролтой, ухаантай хүн болоосой гэж хүсдэг бөгөөд хайртай охин, хүүгийнхээ боловсролд анхаардаг хэн бүхэнд "Math for Kids" нэртэй тоо тоолох, нэмэх, хасах, үржих, хуваах зэрэг үйлдлүүд бүхий бодлогуудыг агуулсан нэгэн программыг сайтаараа дамжуулан хүргэж байна. Энэхүү программ нь 2009 онд Монгол улсад зохион байгуулагдаж байсан мэдээлэл технологийн Ebiko 2009 олимпиадын II байранд шалгарсан бүтээл юм.

Програмаа энд дарж татаж аваарай

Adobe компаниас гаргадаг "Adobe Photoshop CS6 Extended" программыг сайтынхаа программ хангамжийн буланд нийтэлж байна. Шинээр дахин бүтээгдэж, сайжирсан багаж хэрэгслүүд, үйл явцыг ашиглан 3D графикууд, 2D дизайнууд, кинонуудыг бүтээх зүйрлэшгүй хурд, хүчтэй болон шинэчлэгдсэн энэхүү программ нь таны бүтээлч байдал, ажлын үр бүтээмжийг дээд зэргээр нэмэгдүүлэх юм.

Програмаа татах хэсэг

Part1

part2

part3

90-ээд оноос ургийн бичиг хөтлөх, хүн бүр ургийн овогтой болох ажил эхэлж, Монгол айл өрхүүд уг удмаа судлах, таних мэдэх ажлыг эхлүүлсэн. Хувь хүн уг удмаа мэддэг байх нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал учир Монгол хүн бүрийг удам судар, угсаа гарлаа мэддэг, угийн бичиг хөтөлдөг байгаасай гэсэн үүднээс "Family Tree Maker" хэмээх энэхүү программын шинэ хувилбарыг хүргэж байна. Техник технологийн дэвшилтэт талыг ашиглан Монгол хүн бүр, Монгол айл гэр бүхэн ургийн бичгээ хөтөлцгөөе!

Програмаа татах хэсэг

Part1

part2

График дизайны чиглэлээр суралцагч, ажиллагч хэн бүхэнд зориулан программ хангамжийн Corel компаниас гаргадаг мэргэжлийн график дизайны "Corel's Graphics Suite" программын хамгийн сүүлд буюу 2012 оны 3-р сарын 20-ны өдөр албан ёсоор нээлтээ хийсэн "CorelDRAW Graphics Suite X6" хувилбарыг сайтынхаа санал хүсэлтийн буланд нийтлэгдсэн хүсэлтүүдийн дагуу татаж авахаар хүргэж байна. Энэ программ нь өсөн дэвжиж байгаа шинэ уран бүтээлч, туршлагатай чадалтай дизайнерын аль алиных нь итгэмжит программ байж чадна.

Зураг засварлах Corel PHOTO-PAINT X6, цэглэвэр зургуудыг засварлаж болохуйц вектор график руу хувиргадаг хэрэгсэл болох Corel PowerTRACE X6, иж бүрдлийн дижитал агуулгыг хайх full-screen хөтөч - Corel CONNECT, дэлгэцийн зураг авах хэрэгсэл - Corel CAPTURE X6, вэбсайт бүтээх шинэ программ болох Corel Website Creator X6 гэсэн багцуудыг агуулсан энэхүү баялаг агуулга бүхий, мэргэжлийн график дизайны программ нь таныг өөрийн стиль, эцэс төгсгөлгүй боломж бүхий уран сэтгэмжийг илэрхийлэн харуулахад шаардлагатай бүхий л зүйлийг багтаасан байгаа юм. Та бүхэнд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе!

Програмаа татах хэсэг

Part1

part2

"WinAVI All-In-One Converter" программын 1.6.3.4360 хувилбарыг нийтэлж байна. Хамгийн түгээмэл байдаг видео болон аудио форматуудыг хувиргахад зориулагдсан энэхүү мэргэжлийн программ нь бараг бүх видео болон аудио файлуудыг персонал компьютер, зөөврийн медиа тоглуулагчид, iPod гэх мэтчилэн бусад төхөөрөмжүүд дээр тоглуулах боломжтой болгон хувиргах чадалтай юм.

Програмаа энд дарж татаж аваарай

key-ийг энд дарж татаж аваарай

Phase One Capture One Pro Multilingual - Phase One компанийн бүтээсэн Capture One Pro программ хангамжийг фото зураг сонирхогчиддоо хүргэж байна. Зах зээлийн үнэ нь 399 ам.долларын үнэтэй энэхүү софт нь фото зурагчдын дарсан зургуудийг чанарын өндөр түвшинд мэргэжлийн орчинд засч янзлах, хөрвүүлэх бусад маш олон боломжуудыг олгох бөгөөд дэлхийд тэргүүлэгч фирмүүдийн дижитал фото аппаратуудыг дэмжиж ажилладгаараа онцлогтой юм. Хэрэглэгчдийн хүсэлтээр...

Хамгийн түгээмэл хэрэглэгддэг DSLR аппаратуудын RAW төрлийн файлуудыг нээж засварлах, TIFF эсвэл JPEG рүү хөрвүүлэх, зургийн фокусыг маш түргэн хугацаанд тохируулах, бодит нарийн өнгөнүүдийг ялгах, фото зургуудаа тамгалах, шаардлагатай бүх төрлийн боловсронгуй багажуудыг ашиглах болон тэдгээрийг өөрийн хүссэнээр тохируулах гээд дижитал фото зурагтай ажиллах бүхий л бололцоонуудыг хангаж өгч чаджээ. Шинэчлэгдсэн хувилбар нь сүүлийн үеийн шинэ загварын фото аппаратуудыг дэмжиж ажиллах болсон ба өмнөх хувилбарынхаа зарим нэг алдаа дутагдлыг засаж илүү боловсронгуй болсноос гадна олон хэлний сонголтоор ашиглаж болох болсон байна.

Програмаа энд дарж татаж аваарай

ЕБС-ийн хүүхдүүдэд зориулсан маш гайхалтай програм байршууллаа. Энэхүү програм нь бодлого бодохоос гадна маш олон жишээ бодлогтой. За энгээд програмаа татаад суулгаарай.

Програмаа энд дарж татаж аваарай

ЕБС-ийн хүүхдүүдэд зориулсан функцийн график байгуулдаг програм байршууллаа. Энэхүү програм нь тэгшитгэлээ бичээд шууд график байгуулдаг тул графикийн аргаар бодсон системээ шалгаарай. За энгээд програмаа татаад суулгаарай.

Програмаа энд дарж татаж аваарай

Нийслэлийн тэргүүний 84-р сургууль

bottom of page